Манай байгууллагын автын цахилгаанчин Л.Цэцэгмаа, 1987 онд цахилгааны курст суралцаж төгсөн, тэр жилдээ ТҮ3-ын станцад цахилгаанчинаар орж ажиллан, “Автобус-3” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 1997 оны 12 дугаар сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна.
Бидний хэлж заншсанаар “эрчүүдийн л хийдэг ажил” гэх тодотголтой хүнд хэцүү энэхүү мэргэжлээр ажиллах хугацаандаа цехийн аварга, байгууллагын аварга, даргын баярын бичиг, Зам тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Онц тээвэрчин”, Нийслэлийн нийтийн тээврийн салбарын “Аварга засварчин” цол тэмдгээр шагнагдаж байсан.
Тус байгууллагад автын цахилгаанчнаар ажиллах хугацаандаа цахилгааны гэмтэлтэй автобуснуудыг түргэн шуурхай оношлон засч, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг. 2011 онд Монгол Улсад анх удаа утасгүй интернейтийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд байгууллагаа төлөөлөн оролцсон, 2012 онд жолоочийн оролцоогүй буудал зарлах автомат төхөөрөмжийг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай байгууллагын тэргүүний ажилчдын нэг юм.
https://www.facebook.com/Bus3.ub/videos/1738645666318210

