Зарлал

ШУУД ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАР

By 28/12/2020 No Comments

Дэлхийн нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэх хуулийн этгээдтэй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 2020 оны 12 дугаар сарын 30-ны 12 цаг 00 минутаас өмнө “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

–     Албан бичиг, хүсэлт /үнийн санал/

–     Улсын гэрчилгээний хуулбар

–     Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

–    Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж  нь 200 саяас доошгүй байна. /2019, 2020 он./

–     Ажлын туршлага жагсаалтаар /Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ, гэрээний хуулбар./ /2019, 2020 он./

–     Тоног төхөөрөмжийн жагсаалт /Фото зургийн хамт/

–     Боловсон хүчний чадавхийн мэдээлэл

–    Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэх тул багц тус бүрт 1 ажил гүйцэтгэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

Битүүмжилсэн материалаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, Тээвэрчдийн гудамж, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын байр, 3 давхар, 302 тоотод  ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид 2020 оны 12 дугаар сарын 30-ны 17 цагт хариу мэдэгдэнэ.

 

 

Лавлах утас: 95105188 /Худалдан авах ажиллагааны ажилтан/-ШУУД-ХУДАЛДАН-АВАЛТЫН-ЗАР

Leave a Reply

Хэл сонгох »