
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн Ерөнхий механик Отгоны Энхтунгалаг, Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн жолооч Баатарын Дамдинсүрэн нар маань Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эрхэлсэн салбартаа 30 гаруй жил манлайлан амжилт гарган ажилсаныг нь үнэлж АЛТАН ГАДАС одонгоор шагнагдлаа. “Тээвэр зорчигч гурав” ОНӨААТҮГ-ын хамт олон Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсан Отгоны Энхтунгалаг, Баатарын Дамдинсүрэнгийнхээ гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүндэтгэл үзүүллээ. Цаашдын ажилд амжилт хүсье. Хүндэтгэсэн: “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ