Мэдээ

“ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон: Манай байгууллагын гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал.

By 20/06/2019 September 23rd, 2019 No Comments

“ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ анх удаа нийтийн тээвэрт явж буй бүх автобуснуудаа онлайнд холбож, бүрэн хяналт тавих боломжтой боллоо.Манай байгууллагын гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал. Тэгвэл энэ эрхийг хангах хамгийн анхны хүмүүс бол жолооч нар маань юм. Манай баазад өнөөдрийн байдлаар 80 автобус үйлчилгээнд явж байна. Өмнө нь эдгээр автобусны дөрвөн камер л ажилладаг байсан бол өнөөдөр бүх автобуснууд камерын хяналтад орсон. “Улаанбаатар смарт карт” ХХК мөн “Жи Мобайл” ХХК -ний тусламж, дэмжлэгтэйгээр энэ том ажлын ард гарлаа. Одоо бид автобусанд болж байгаа бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон. Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил маань тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Leave a Reply

Хэл сонгох »