




Шилдэг жолооч нарт “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардууллаа
Энэ жилийн тэмцээн нэлээд онцлог болсон. Нийтийн тээврийн цахим шилжилтийн хүрээнд бүх автобусанд хяналтын камер суурилуулсан.Уралдаанд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж /бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх/ ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм.
Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байв.
Энэхүү уралдаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгжийн байгууллагын 16 багийн 85 жолооч оролцсон. 
Шилдгийн шилдгээр “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч Д.Очгэрэл шалгарч, 150 сая төгрөгийн эрхийг бичиг гардлаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж шалгарсан 14 жолоочид 100 сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулж ажилд нь амжилт хүслээ.
Ажил мэргэжил, ур чадвараараа бусдыгаа манлайлсан жолооч нартаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөө.
“Эрдэм транс” ХХК-ийн жолооч Доржпүрэвийн Очгэрэл
1. Барамсайгийн Уламбаяр
2. Ганхуягийн Тэмүүжин
3. Ганбаатарын Сэргэлэн
4. Балдангийн Цогтсайхан
5. Ганбаатарын Мөнх-Улаанаа
1. Төмөрбаатарын Баасандорж
2. Ганболдын Гантулга
3. Төмөрбаатарын Жаргалбат
4. Дэлгэрцогтын Цогттулга
1. Машлайн Батцагаан
2. Баясгалангийн Ууганбаяр
3. Гансүхийн Ганболд
4. Галбадрахын Батжаргал

