Мэдээ

Талархал

By 02/12/2024 December 4th, 2024 No Comments
Би гэдэг хүн автобусаар байнга зорчиж явдаг тэр тусмаа автобусны жолоочийг хүндэлж явдаг юм. Иргэддээ үйлчлэхийн тулд үүрийн таван жингээр босож өдөржин түгжрэл, хэл аманд орж хүнд ажил хийдэг билээ.
Энэ удаад өнөөдөр 2024.11.03-ны өдөр Буянт-Ухаа-1-ээс Ч:7 Нисэх-Ард кино театрын Зорчигч Тээвэр Гурав ОНӨААТҮГ-ийн 03-085 автобусанд суув. Үнэхээр соёлтой, хариуцлагатай автобус нь ч гэсэн цэвэрхэн хурдан шуурхай үйлчилж байна. Таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа танд!
❤️АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ!❤️

Leave a Reply

Хэл сонгох »