UncategorizedМэдээ

Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийг хүргэж байна.

By 10/01/2023 January 24th, 2023 No Comments
2022 онд үйлдвэрлэгдсэн.
✅Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
✅Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
✅Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
✅Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
✅Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
✅Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
✅Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй.
✅Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
✅Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай
.

Leave a Reply

Хэл сонгох »