Мэндчилгээ

Манай цахим хуудсанд зочилж буй Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

Гучин жилийн түүхтэй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хамт олон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, нийслэлийн иргэд, зорчигч Та бүхэндээ шуурхай, боловсон ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний менежментийг сайжруулах замаар Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрхэм зорилгын төлөө 130 автобус, 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг ханган, нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх зорилгоор “Цахилгаан автобусны парк шинэчлэлийн төслийг эхлүүлж, цахилгаан хөдөлгүүртэй их багтаамжтай автобусаар парк шинэчлэл хийж,  Нэг хот-Нэг стандартыг мөрдлөг болгон тээврийн хэрэгсэл бүрийг камержуулан, иж бүрэн хяналтын сисметийг бий болгож, эцсийн буудал дахь Bus service цэвэрлэгээ, үйлчилгээний цэгийг нээн ажиллуулж тогтмолжуулсан амжилтаараа бид бахархаж байна.

Түүнчлэн нийтийн тээврийн салбарт анх удаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо “MNS ISO 45001:2018” стандартыг хэрэгжүүлэн, холбогдох дүрэм журам, тавигдах шаардлагыг бүрэн ханган ажиллаж, зөрчилгүй хамт олон болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Та энэхүү цахим хуудас болон “Зорчигч тээвэр гурав” пэйж хуудсаар зочилон  манай байгууллагын үйл ажиллагаа, нийтийн тээврийн салбарын талаархи хууль, тогтоомж, дүрэм, журмуудтай танилцан, шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, бидэнд өөрийн санал хүсэлтийг ирүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

“ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ-ЫН ДАРГА О. ГАНБААТАР

Түүхэн замнал

1991

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12-р сарын 28-ы өдрийн 356 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хуучин 30-р баазын суурин дээр байгуулагдсан

1997

1997 оны 6-р сард Сүхбаатар Дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр дэх “Автобус 1” компаний хуучин байранд шилжин байрласан.

Бидний 2009 оноос одоог хүртэл ашиглаж буй Dae BS 106 загвар

Түүх өгүүлэх гэрэл зургууд